Манай аяллын хөтөчүүд
Япон улс
Манай компанийн хамт олон болон хамтран ажиллагч түншүүд аялал жуулчлалын салбарт 15-аас дээш жилийн туршлагатай, олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдээс бүрддэг.
Мөн Япон Улсад бидний хөтөч-орчуулагчдын сүлжээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Токио хотод 3, Окинава аралд 1, Хоккайдо аралд 2 мэргэжлийн хөтөч-орчуулагч тус тус ажиллаж байна. Энэ нь аялагчдынхаа ая тух, аюулгүй байдал болон чанартай үйлчилгээг газар бүрт найдвартай хүргэх боломжийг бүрдүүлдэг.
Хэрэв та Япон Улс руу хувиараа аялах үедээ хөтөчийн үйлчилгээ авахыг хүсвэл аяллын хуваарь болон зохион байгуулалтыг хангах үүднээс урьдчилан 21 хоногийн өмнө захиалга өгөхийг анхаарна уу.