SHIGIRA RESORT Seven Miles

Манай компани Япон улсын 3-5 одны зэрэглэлийн буудлуудын захиалга хийнэ.


SHIGIRA SEVEN MILES RESORT нь Окинава мужийн Мияко-жима арлын өмнөд эрэгт байрлах, далайн эрэг дагуу ойролцоогоор 4.6 сая м² талбайг хамарсан томоохон resort цогцолбор юм. Тус resort нь luxury зэрэглэлээс эхлээд илүү энгийн, тав тухтай сонголт хүртэл 9 төрлийн зочид буудалтай.

🏨 Буудлын сонголтууд

Luxury

  • THE SHIGIRA – 19 private villa бүхий хамгийн өндөр зэрэглэлийн, all-inclusive luxury villa.
  • HOTEL SHIGIRA MIRAGE – далай болон байгалийн үзэмжийг харсан орчин үеийн luxury hotel.
  • ALLAMANDA Splendid – халуун орны уур амьсгал, тансаг амралтыг хослуулсан resort hotel.
  • SHIGIRA BAYSIDE SUITE ALLAMANDA – suite өрөөнүүдтэй, далайн үзэмжтэй luxury hotel.
  • ALLAMANDA IMGYA CORAL VILLAGE – байгальд хүрээлэгдсэн private cottage hotel.

Collection

  • HOTEL BREEZE BAY MARINA – далайн эргийн амралтад тохиромжтой premium resort hotel.
  • HOT CROSS POINT SANTA MONICA – идэвхтэй, чөлөөт аялалд тохиромжтой hotel.
  • HOTEL SEABREEZE CORAL – Мияко-жимагийн байгаль, амьдралын хэв маягийг мэдрэхэд тохиромжтой.
  • WELLNESS VILLA BRISA – урт хугацаанд тайван амрах, wellness аялалд тохиромжтой байрлах сонголт.

🌴 Нэг resort доторх бүх зүйл

Зочид буудлуудаас гадна resort-ийн хүрээнд 30 гаруй ресторан, далайн эрэг, усан сан, golf course, халуун рашаан болон snorkeling, SUP, kayaking, parasailing зэрэг олон төрлийн үйл ажиллагааг санал болгодог.

SHIGIRA SEVEN MILES RESORT нь Мияко-жимагийн тунгалаг “Miyako Blue” далай, халуун орны байгаль, тансаг үйлчилгээ, олон төрлийн амралт, зугаа цэнгэлийг нэг дор мэдрэх боломжтой онцгой resort юм.

1
3
3

Hotel Toyoko Inn

Японы бизнес зочид буудал.


Toyoko INN (東横INN) бол Японы хамгийн өргөн тархсан, боломжийн үнэтэй business hotel-ийн сүлжээнүүдийн нэг юм. 1986 онд Токио хотын Камата дүүрэгт анхны буудлаа нээсэн бөгөөд 2026 онд 40 жилийн ойгоо тэмдэглэж байна.

🏨 Ямар төрлийн буудал вэ?

  • Цэвэрхэн, энгийн, практик өрөөнүүдтэй
  • Ихэнх салбар нь галт тэрэгний буудал, метроны ойролцоо байрладаг
  • Ажил хэргийн болон аяллын зорилгоор богино хугацаанд буухад тохиромжтой
  • Япон даяар 47 мужид сүлжээтэй болсон.
  • 2024 оны байдлаар Япон болон гадаад дахь бүх салбараараа 25.32 сая зочин хүлээн авсан том сүлжээ.

🍙 Өглөөний цай

Toyoko INN-ийн нэг давуу тал нь үнэгүй өглөөний цай. Японы ихэнх салбарт буудлын үнэд багтдаг бөгөөд тухайн бүс нутгийн онцлог хоолыг ч оруулдаг.

💳 Гишүүнчлэл

Toyoko INN Club Card гэж гишүүнчлэлийн системтэй. Нэг удаагийн бүртгэлийн төлбөр нь ¥1,500 жилийн тогтмол төлбөргүй бөгөөд гишүүдэд тусгай хөнгөлөлт, давуу нөхцөл байдаг.

🇲🇳 Монголд ч бий

Улаанбаатарт Toyoko Inn Ulaanbaatar салбар ажилладаг. Энхтайвны өргөн чөлөөнд байрладаг бөгөөд 263 өрөөтэй.

1
2
3
Меню
Greenest Travel