Грийнэст Трэвел ххк
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм аялагчид, харилцагчид, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний бие 2003 оноос хойш аялал жуулчлалын салбарт ажиллаж, Ази, Европын олон улс орон, тэр дундаа Япон улсын аялал жуулчлалын зах зээлд арвин туршлага хуримтлуулах завшаан тохиосон билээ. Энэ хугацаанд аялал гэдэг нь зөвхөн хил хязгаар даван шинэ газар үзэх бус, харин хүмүүсийг өөр өөр соёл иргэншил, өв уламжлал, байгаль дэлхийн гайхамшигтай учруулж, амьдралын үнэ цэн, утга учрыг илүү гүнзгий мэдрүүлэх онцгой боломж болохыг биеэр мэдэрсэн. Тиймээс аялал бүрээрээ хүмүүсийн сэтгэлд баяр хөөр, шинэ урам зориг, насан туршид дурсагдах хамгийн сайхан дурсамж бүтээх хүсэл тэмүүллээр Грийнэст Трэвел ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ.
Манай компани нь Монгол Улсад жуулчин хүлээн авах (Inbound) болон Монгол аялагчдыг дэлхийн улс орнуудаар аялуулах (Outbound) үйл ажиллагааг олон улсын жишиг стандартын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Бид аялал жуулчлалыг зөвхөн үйлчилгээ бус, харин хүмүүс, соёл иргэншил, улс орнуудыг холбож, харилцан ойлголцол, үнэ цэнийг түгээгч гүүр гэж үздэг. Иймээс хамтран ажиллагч байгууллага, бизнесийн түншүүдтэйгээ харилцан итгэлцэл, үр өгөөжид суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засагт эерэг хувь нэмэр оруулсан, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг эрмэлздэг.
"Та бүхний итгэл бидний урагшлах хүч, харин сэтгэл ханамж тань бидний хамгийн том амжилт" байх болно. Бид үйлчлүүлэгч бүрийн итгэлийг хүндэтгэж, сонголт бүрийн цаана хариуцлага, үйлчилгээ бүрийн цаана сэтгэл шингэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэх болно.
Аялагч та бүхний аяллын зам урт, алсын зам өлзийтэй байхыг ерөөе.
Б. Эрдэнэтуяа

