Грийнэст Трэвелийг яагаад сонгох вэ?

★★★★★

Би 5 сарын 22-29 нд Грийнэст трэвелийн Японы хаврын аялалд ханьтайгаа аялсан. Энэ аялалд оролцож их зүйл үзэж нүдээ баясгаад ирлээ. Анх удаа гэр бүлийн хүнтэйгээ аялсан энэ аялал маань сэтгэл дүүрэн хэзээ ч мартагдахааргүй байлаа. Грийнэст трэвелийг сонгож аялсандаа маш их баяртай байна. Баялаг хөтөлбөр, амт чанартай хоол, үзээд үзээд ханашгүй аяллын үзэсгэлэнт газрууд энэ бүгд сайхан байлаа. Танай хамт олонд баярлалаа илүү их амжилт хүсье. Дараа хүүхдүүдээ аялуулна аа. Баярлалаа.

Photo
Ч. Ганцэцэг.
Улаанбаатар, Монгол
★★★★★

Сэтгэгдэл өндөр сайхан дурсамжтай Япон аялал байлаа. Аялсан газар маань байгалийн үзэсгэлэн, хүний ухаан хосолсон үзүүштэй газрууд байсан. Япон улс үлгэр жишээ авах зүйл ихтэй сайхан орон юм гэж бодлоо. Биднийг тав тухтай сайхан аялуулсан Грийнэст трэвелийн хамт олонд талархлаа.

13
О. Эрдэнэ-Очир
Улаанбаатар, Монгол
★★★★★

Япон улсад хийсэн танилцах аялал маань маш үр өгөөжтэй байлаа. Мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ Японы соёл, амьдралын хэв маягтай танилцаж, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа. Энэхүү аяллыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, аяллын туршид тав тухтай, аюулгүй нөхцөлөөр ханган, бүхий л талаар дэмжин ажилласан Greenest Travel-ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, найрсаг үйлчилгээний ачаар аялал маань илүү үр өгөөжтэй, мартагдашгүй дурсамж болон үлдлээ. Greenest Travel хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Munkjhtulga
Б.Мөнхтулга
Орхон аймаг, Монгол
★★★★★

"Грийнэст трэвел" ХХК-ийн Токио Диснейлэндтэй аяллаар 7 сарын 10-15 -ны хооронд найзтайгаа мөрөөдлийхөө аялалд оролцоод ирлээ. Аялал маш сайн зохион байгуулалттай, сэтгэл шингэсэн, олон хот мужаар аялуулсан, сайхан дурсамж үлдээсэн сайхан аялал байлаа. Хамт нэгэн баг болж аяласан аялагч нартаа маш их баярлалаа. Грийнэст трэвел ХХК-ийн хөтөч Батаа сандаа бас их баярлалаа. Танай хамт олонд олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлж, гадаад оронтой танилцах гүүр нь болж байгаад баярлаж улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ariunaa
Г.Ариунаа
Улаанбаатар, Монгол
★★★★★

Гэр бүл, 2 ээжийн хамт маш гоё дурсамжийг бүтээгээд ирлээ. Грийнэст трэвел ХХк-ийн хамт олонд маш их баярлалаа. Дахин аялна аа.

Aminkhusel
Т.Батбуян
Улаанбаатар, Монгол
★★★★★

Завхан нутагтаа ирлээ. Грийнэст трэвел ХХК-ийн сайхан аялалд хамрагдаж хөгжилтэй гоё дурсамж бүтээлцсэн группийн хамт олондоо баярлалаа. Түүний дотор хөтөч Батаасандаа маш их баярлалаа. Та бүхний минь ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

Tungalagbayar
П.Тунгалагбаяр
Завхан аймаг, Монгол

Манай компанийг сонгон аялсан бүх аялагчддаа маш их баярлалаа.

Фүжи уулын авиралтын аяллыг 2026 оны 8 дугаар сарын 25-29 -ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Баяраа Батбаатар

Грийнэст Трэвел компанидаа баярлалаа! Би гадаадын улс орнуудад аялангаа өндөр ууланд авиралт хийх, явган алхах хоббитой бөгөөд арлын Япон оронд аялж амрангаа тус орны хамгийн өндөрлөг цэг, үзэсгэлэнтэй Фүжи ууланд авиралт хийх, дорно зүгээс тэрхүү уулын оройд нар хэрхэн мандах тэр торгон агшныг харах хүсэл зорилготой байлаа. Грийнэст Трэвел ХХК 2026 оны 8 сарын 25-29-нд Фүжи уулын авиралт (climbing) хийх баг бүрдүүлж “Тусгай аялал” зохион байгуулж миний энэхүү зорилгыг биелүүлсэнд би их ТАЛАРХАЖ байгаа. Фүжи ууланд авиралт хийх 4 замаас бид “Yoshida trail” замыг сонгосон, уулын огцом өгсүүр, бартаа саад, хад асгатай, галт уулын нуранги бутархаг шороотой зам амаргүй байсан хэдий ч ууланд авирах туршлагатай Япон Улсын хөтөч Имонато Кэн сан мэргэжлийн заавар зөвлөмж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, зоригжуулж урам өгсний хүчинд бид оргилд амжилттай гарч чадсан юм. Түүнээс гадна ногоон гэрлээр нэгэн зэрэг олон хүн нэвтэрдэг “Шибуяа” уулзвар, эзэндээ үнэнч “Хачико” нохойны хөшөө, 1707 онд Фүжи галт уул хамгийн сүүлд дэлбэрэхэд үүссэн 5 нуурын нэг болох үзэсгэлэнт “Кавагүчи” нуур, Одайба арал, Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө, аварга том робот, “Tokyo Sky tree” цамхаг, Асакүса дүүрэгт орших Шинто шашны эртний буддын “Сэнсожи” сүм, хогны эсрэг сайн дураараа үзүүлж буй “Самурай нар”-ын үзүүлбэр, Uniqlo сүлжээ дэлгүүр, Японы үндэсний брэнд хоол Сүши загас, амт үнэр гэж үнэн тасархай алдарт “Nama Chocolate Royce” шоколад, амтат зайрмаг, аяны алжаалыг тайлах тохь тухтай, хоол цай сайтай “Toyoko inn” зочид буудал энэ бүгд манай аяллын салшгүй нэг хэсэг билээ. Япон Улсын үзэсгэлэнтэй алдартай Фүжи ууланд авиралт хийх тусгай хөтөлбөртэй аяллыг чадварлаг сайн зохион байгуулсан Грийнэст трэвел ХХК, захирал Батсүрэнгийн ЭРДЭНЭТУЯА, Япон талын захирал Косүкэ НИШИМОТО сан, уулын хөтөч КЭН сан, болон хамтран аяласан найрсаг хөгжилтэй багийн хамт олондоо гүн ТАЛАРХАЛ илэрхийлье! “АЯЛАЛ” бол “АМЬДРАЛ” гэж ярьдаг болсон энэ цаг үед хэзээ ч мартагдахааргүй тод дурсамжтай аялал бол ФҮЖИ уулын энэхүү тусгай аялал байлаа.

batbaatar
Меню
Greenest Travel