_page-0001.jpg?tr=f-auto,q-auto,c-auto,w-360,h-240)
- Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа явах өдрөөс хойш доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.
- Аялах гэж буй улсынхаа визний шаардлага, мэдүүлэх журмыг урьдчилан сайтар шалгаж, визээ хүлээн авахдаа овог нэр, паспортын дугаар болон бусад хувийн мэдээлэл үнэн зөв бичигдсэн эсэхийг нягтална уу. https://shorturl.at/SBEyN
- Хил, гаалиар нэвтрэх үед шаардлагатай бичиг баримт, мэдээллийг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд нислэгийн дугаар, нислэгийн цагийн хуваарь, зочид буудлын баталгаажуулалт, байрлах газрын хаяг, аяллын зорилго зэрэг мэдээлэл багтана.
- Гадаад улсад зорчихдоо аяллын даатгал заавал хийлгэхийг зөвлөж байна. Аяллын даатгал нь гэнэтийн осол, өвчлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, ачаа тээштэй холбоотой асуудал, нислэгийн саатал зэрэг урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлээс санхүүгийн хамгаалалт болдог.
- Бэлэн мөнгө, банкны карт болон төлбөрийн хэрэгслээ аяллын өмнө бэлтгэж, тухайн улсын валют болон төлбөрийн нөхцөлийн талаар мэдээлэлтэй байна.
- Аяллын өмнө тухайн орны аюулгүй байдлын нөхцөл, цаг агаарын урьдчилсан мэдээ, байгалийн гамшиг болон онцгой нөхцөл байдлын мэдээллийг шалгаж, шаардлагатай бэлтгэлийг хангана уу. Яаралтай тусламжийн дугаар болон холбоо барих байгууллагуудын мэдээллийг үргэлж бэлэн байлгах нь чухал.
- Паспорт, виз, аяллын даатгал, банкны карт, бэлэн мөнгө болон бусад чухал зүйлсээ аюулгүй хадгалах зориулалттай, биед эвтэйхэн гар цүнх бэлдэнэ. Аяллын туршид хэрэгтэй зүйлсээ хялбар авч болохуйц, найдвартай цүнх сонгох нь чухал.
2026.07.26

