Токио Диснейлэндтэй хөтөлбөр

7 сарын 10 - 15


5 шөнө 6 өдөр / 3* одтой зочид буудал


том хүн 5,490,000₮ / МИАТ - ын нислэг

6-12 настай хүүхэд /ор эзэлнэ/ - 4,490,000₮

2-5 настай хүүхэд /ор эзлэхгүй/ - 3,490,000₮

Өрөөнд ганцаар байрлах - нэмж 800,000₮

fire wrok
Өдөр 1

Улаанбаатар - Нарита - Шизүока

Аяллын эхний өдөр Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр өглөөний 04:00 цагт цуглана. OM501 дугаартай МИАТ компанийн онгоц 07:45 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр гарсны дараа Японы аяллын компанийн хөтөчтэй уулзан автобусаар Канагава муж руу явна. Энэ өдөр зуны салют үзэхээр Канагава мужийн Камакурагийн салютын баярт оролцоно. Анхаарулга: Байгалийн үзэгдэлээс шалтгаалж цуцлагдах эрсдэл байж болно.

Өглөө - Өдөр онгоц Орой боолтын хоолтой
fuji
Өдөр 2

Шизүока - Яманаши

Өглөөны цайны дараа товлосон цагтаа цуглараад автобусаар  Фүжи уулын

алдартай таван том нуурын нэг Юнескод бүртгэгдсэн Кавагүчи нуур руу явна. Энэ нуурын Ойши цэцэрлэгт хүрээлэн нь цэцэгсийн хамт Фүжи уулыг бүтнээр нь оруулан  зураг даруулах алдартай газар юм. Үүний дараа Ширайто хүрхрээ буюу цагаан мяндсан утасны хүрхрээ  үзнэ. Үдээс хойш Готэнба аутлетийн том худалдааны төвд очно. 290 гаруй брэндийн дэлгүүрүүд төвлөрсөн аутлетэд таксгүй худалдан авалт хийх боломжтой. Орой зочид буудалдаа амарна.

Өглөө Өдөр Орой - хоолтой
tokyo city
Өдөр 3

Яманаши - Чиба хот

Өглөөний цай зочид буудалд ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Токио хотын аялалд явна. Аяллын эхний газар бол Асакүса дүүрэгт байдаг шинто шашны эртний Буддын Сэнсожи сүмд очно. Энэ сүмийн эргэн тойронд дэлгүүр  худалдаа, мөн Японы соёлын өв уламжлалтай холбоотой бэлэг дурсгал их байна. Дараа нь Скай Три цамхгийн 350 метрийн өндөрт 50 секундэд гарна. Үүний дараа өдөрт хэдэн сая хүн зөрдөг уулзвар гарцтай Токио хотын хамгийн нэртэй Шибүяа галт тэрэгний буудалд очно. Энд Хачико нохойны хөшөө болон хоол, худалдааны дэлгүүр, мол маш их байдаг их хөл хөдөлгөөнтэй газар юм. Орой зочид буудалд байрлана.

Өглөө Өдөр Орой - хоолтой
odaiba
Өдөр 4

Токио хот

Өглөөний цай зочид буудалд ууна. Энэ өдөр Чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөчтэй хамт Токио хот болон хөтөлбөрт байхгүй газруудад нийтийн тээврээр өөрсдөө явж үзэж болно. Өөрийн цагийг чөлөөтэй өнгөрүлээрэй/

Өглөө - хоолтой Өдөр, Орой - хоолгүй
Disney
Өдөр 5

Диснейлэнд

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио Диснейлэндэд тоглоно. Орой цуглараад оройн хоолоо идсэний дараа  Нарита ОУ-ын нисэх онгоцны буудлын зочид буудалд байрлан амарна.

Өглөө - хоолтой Өдөр - хоолгүй Орой - хоолтой
narita
Өдөр 6

Нарита - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалд уугаад өрөөгөө 09:30 цагт хүлээлгэж өгнө. Үүний дараа ачаагаа шалгаад Нарита нисэх онгоцны буудал руу шатал автобусаар 15 минут яваад бууна. Онгоцны бүртгэл 12:30 цагаас эхлэх ба энэ хугацаанд дэлгүүр орж болно. Нислэг 14:40 цагт, Улаанбаатарт 19:15 цагт бууна. Аялал энэ хүртэл үргэлжлээд дуусна.

Өглөө Өдөр онгоц хоолтой
Аяллын зардалд багтсан

•Онгоцны нислэг 2 талдаа

•Зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах зардал. Өглөөний цай Япон маягын хоолнууд байна. Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлтээр 800,000₮ төлнө.

•Аяллын автобусны үйлчилгээ - албан ёсны зөвшөөрөгдсөн ногоон дугаартай аюулгүй тээвэр 

•Төлбөртэй үзвэр, үйлчилгээний хөлс

•Диснейлэнд тасалбар

•Солют тасалбар

•Хөтөлбөрт  орсон бүх хоолнууд

•Монгол хэлтэй хөтөч-орчуулагч, тайлбарлагч

•Японы визний хураамж - туршлагатай компанийн мэдүүлэг

•Гэнэтийн ослын гадаад аяллын даатгал

Аяллын зардалд багтаагүй

•Хөтөлбөрт ороогүй хоол

•Аяллын хугацаанд нэмэлтээр захиалах ундаа, алкохолны төрлийн уух зүйлс

Меню
Greenest Travel