"Грийнэст Трэвел" ХХК-ийн аяллын баг Фүжи ууланд авирах дөрвөн замын хамгийн алдартай нь болох Ёшида замаар авирна. Мөн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, сургалт, тайлбар, бэлдэхийн зэрэгцээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
Ерөнхий мэдээлэл Ёшида зам нь Фүжи ууланд авирах 4 замын дундаас хамгийн алдартай бөгөөд бүх авирагчдын ойролцоогоор 60%-ийг эзэлдэг. Fuji Subaru Line буюу 5-р тавцангаас алхалт эхэлдэг бөгөөд энэ хүртэл автобусаараа ирнэ. Энд дэлгүүр, эмнэлгийн цэг, тохилог байгууламжтай тул анх удаа авирагчдад хамгийн тохиромжтой эхлэлийн газар.
Гол мэдээлэл
Эхлэх цэг Fuji Subaru Line 5-р тавцан 2,305м
Оройн өндөр 3,776м
Авирах хугацаа 5–7 цаг
Буух хугацаа 3–4 цаг
Авирсаны дараа дурсгалын зүйл гардуулна.
Замын дэлгэрэнгүй
- 5-р тавцан → 6-р тавцан (2,305м–2,390м): Ердийн налуу уулын зам, ойгоор дайран өнгөрөх алхалт
- 6-р тавцан → 7-р тавцан: Мод бут аажимдаа арилж, зам шулуун болж, галт уулын хайрга эхэлнэ
- 7-р тавцан → 8-р тавцан (3,000м–3,400м): Авиралтын хамгийн их төвлөрсөн хэсэг, чулуурхаг бөгөөд өндрийн нөлөө энд ихэвчлэн мэдрэгддэг
- 8-р тавцан → Орой (3,400м–3,776м): Хамгийн эгц, чулуурхаг хэсэг, нар мандах үед хамгийн их хүн ихтэй газар, Тори хаалга хүртэлх сүүлчийн эгц зам уулын оргил
Анхаарах чухал зүйлс
- Авирах болон буух зам тусдаа — Ёшида-зам нь урт, сул галт уулын хайрган зам, гулгаж унахаас болгоомжлох хэрэгтэй
- Замын дагуух газруудад ус, зууш худалдаж авах боломжтой, мөн төлбөртэй бие засах газарууд бий
- Олон авирагч 8-р тавцан дээр амарч, шөнө дунд үргэлжлүүлж явдаг нь орой дээр нар мандахыг харах зорилготой
- Зам сайн тэмдэглэгээтэй ч 8-р сарын оргил өдрүүдэд дээд хэсгүүдэд авирагч ихтэй байдаг
🩺 Авиралтын бэлтгэл ба биеийн байдал
Зүрх, уушиг, даралттай холбоотой өвчтэй бол авирахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яарахгүй, тогтмол хурдтай алхаж, ус хангалттай ууж яваарай — толгой өвдөх, дотор муухайрах шинж илэрвэл шууд амарч, шаардлагатай бол буугаарай. Зуны улиралд ч оргил орчимд температур 0°C хүртэл буурч, хүчтэй салхи, бороо орох тул дулаан, ус нэвтэрдэггүй хувцас заавал авч яваарай.
🥾 Хэрэгсэл ба зам дээрх дүрэм
Хальтирдаггүй ултай уулын гутал, дулаан хувцас, толгойн чийдэн, уулын таяг, өөрийн эд зүйлээ хийх үүргэвч зэрэг хэрэгслийг заавал бэлдээрэй — эдгээрийг түрээслэх боломжтой. Мөн цэвэр ус, энерги нөхөх хүнс (шоколад, самар, энергийн бар зэрэг)-ээ өөрөө авч яваарай. Зөвхөн тэмдэглэсэн замаар хөтөчийн зааврын дагуу явж, хальтрахгүй байхад анхаараарай.
🌱 Байгаль хамгаалал ба цаг төлөвлөлт
Фүжи уул нь дэлхийн өвд бүртгэгдсэн үнэт байгалийн өв тул гаргасан бүх хогоо буцаан авч бууна. Нар мандахыг үзэхээр шөнөжин, амралгүй авирах нь осол, өндрийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тул авиралтын хугацаагаа зөв төлөвлөөрэй.
🎯 Шийдвэр өөрийнхөө гарт
Онцгой байдлын үед аврах ажиллагаа цаг агаараас шалтгаалж хойшлогдож болох тул өөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд бодож шийдвэр гаргаарай. Оргилд хүрэхээс илүүтэй аюулгүйгээр буцаж ирэх нь хамгийн чухал — бие тавгүйтвэл эсвэл цаг агаар огцом өөрчлөгдвөл эргэлзэлгүй буцах болно.