Токио - Фүжи - Хаконэ

Сар бүрийн сүүлийн 7 хоногт


7 шөнө 8 өдөр / 3* одтой зочид буудал


5,890,000₮ / МИАТ - ын 2 талын нислэг орсон

umisato

Өдөр 1

Аяллын эхний өдөр Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр өглөөний 04:00 цагт цуглана. OM501 дугаартай МИАТ компанийн онгоц 07:45 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр гарсны дараа Японы аяллын компанийн хөтөчтэй уулзан автобусаар Чиба хотод байрлах далайн эргийн халуун рашааны зочид буудал руу явна. Ойролцоогоор 2 цаг орчим явах ба 17:30 цагийн үед халуун рашааны зочид буудалд  байрлан амарна. Оройн хоол буфетээр буудалдаа иднэ.

Хоол: Өдөр /онгоц/ Орой

cruise

Өдөр 2

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Чиба хотод байдаг Камогава далайн амьтадын аквариум үзнэ. Мөн Нокогири уулан дээр гарч Жигокүнозоки гэдэг газар очиж Японы байгалийн сайхныг харна. Дараа нь усан онгоцонд сууж Чиба мужаас Канагава муж руу 11км буюу 40 орчим минут далайгаар аялна. Усан онгоцноос буугаад автобусаар энэ өдөртөө Фүжи уул байдаг Яманаши мужид очиж зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө Өдөр

Fuji

Өдөр 3

Өглөөны цайны дараа товлосон цагтаа цуглараад автобусаар  Фүжи уулын Шибазакура хаврын сакура цэцгийн эвент үзнэ. Үүний дараа Фүжи уулын алдартай таван том нуурын нэг Юнескод бүртгэгдсэн Кавагүчи нуур руу явна. Энэ нуурын Ойши цэцэрлэгт хүрээлэн нь цэцэгсийн хамт Фүжи уулыг бүтнээр нь оруулан  зураг даруулах алдартай газар юм. Үдээс хойш Готэнба аутлетийн том худалдааны төвд очно. 210 гаруй брэндийн дэлгүүрүүд төвлөрсөн аутлетэд таксгүй худалдан авалт хийх боломжтой. Орой зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө Өдөр

hakone

Өдөр 4

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараа нь өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусаар Мишима Скай Вок 400 м урттай Японы хамгийн урт гүүрээр алхана. Түүний дараа Японы хамгийн алдартай Юнескод бүртгэгдсэн Хаконэд очно. Энд  Ашиноко нуураар усан онгоцоор аялж, Хаконэгийн бэлэг тэмдэг энхийн хаалган (Улаан тори хаалга) дээр байгалийн сайханд зургаа даруулан Удакувани халуун рашаантай ууланд очиж 7 насаар урт наслуулдаг домог ярианы түүхтэй Хар өндөг байдаг газарт очно. Орой зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө Өдөр

ginza

Өдөр 5

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй . (Унаа, хоолны үйлчилгээ байхгүй ч хөтөч үйлчлэх тул нийтийн тээвэрт сууж үзэх, худалдаа хийх зэрэг чөлөөт маягаар цагийг өнгөрүүлээрэй).    

Хоол: Өдөр   

sky tree

Өдөр 6

Өглөөний цай зочид буудалд ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Токио хотын аялалд явна. Аяллын эхний газар бол Асакүса дүүрэгт байдаг шинто шашны эртний Буддын Сэнсожи сүмд очно. Энэ сүмийн эргэн тойронд дэлгүүр  худалдаа, мөн Японы соёлын өв уламжлалтай холбоотой бэлэг дурсгал их байна. Дараа нь Скай Три цамхгийн 350 метрийн өндөрт 50 секундэд гарна. Үүний дараа өдөрт хэдэн сая хүн зөрдөг уулзвар гарцтай Токио хотын хамгийн нэртэй Шибүяа галт тэрэгний буудалд очно. Энд Хачико нохойны хөшөө болон хоол, худалдааны дэлгүүр, мол маш их байдаг их хөл хөдөлгөөнтэй газар юм. Орой зочид буудалд байрлана.

Хоол: Өглөө Өдөр

onsen

Өдөр 7

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Японы Точиги муж руу явна. Энд том худалдааны төв орно. Дараа нь Японы уламжлалт халуун рашаан спа-д орно. Японы халуун рашаа нь хүний арьсыг зөөлрүүлж залуужуулдаг. Орой Нарита ОУ-ын нисэх онгоцны буудлын зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө Өдөр

home

Өдөр 8

Өглөөний цай зочид буудалд уугаад өрөөгөө 09:30 цагт хүлээлгэж өгнө. Үүний дараа ачаагаа шалгаад Нарита нисэх онгоцны буудал руу шатал автобусаар 15 минут яваад бууна. Онгоцны бүртгэл 12:30 цагаас эхлэх ба энэ хугацаанд дэлгүүр орж болно. Нислэг 14:40 цагт, Улаанбаатарт 19:15 цагт бууна. Аялал энэ хүртэл үргэлжлээд дуусна.

Хоол: Өглөө Өдөр /Онгоц/

Аяллын зардал

  • Онгоцны нислэг 2 талдаа
  • Зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах зардал. Өглөөний цай Япон маягийн хоолнууд байна. Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлтээр 800,000₮ төлнө.
  • Аяллын автобусны үйлчилгээ - албан ёсны зөвшөөрөгдсөн ногоон дугаартай 
  • Төлбөртэй үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт орсон хоолнууд
  • Монгол хэлтэй хөтөч-орчуулагч, тайлбарлагч
  • Японы визний хураамж - туршлагатай компанийн мэдүүлэг
  • Гэнэтийн ослын гадаад аяллын даатгал

АЯЛЛЫН ЗАРДАЛД БАГТААГҮЙ

  • Хөтөлбөрт ороогүй оройн хоолнууд
shinjyuku

Аялалд бүртгүүлэх

Япон улс руу виз мэдүүлэх тул аялалдаа эрт бүртгүүлээрэй.

Асуулт, хариулт

Аялагчдаас ирдэг түгээмэл асуултууд

Аялал эхлэхээс 10 өдрийн өмнө.

Аяллын эхний өдрийн оройн хоолноос бусад өдрийн оройн хоол ороогүй. Япон улсад маш олон төрлийн хоолны сонголттой байдаг ба хөтөлбөрөөс гадна чөлөөт маягаар дуртай хоолоо идэх нь илүү дурсамж бүтээнэ.

Ямар ч зардал нэмж төлөхгүй. Хувь хүний хэрэглээний худалдан авалтын зардал өөрсдөө хариуцна.

Зочид буудлын өглөөний цай нь япон маягын буфет хоол гарна. Махан төрлийн хоол цөөхөн байдаг.

Очих газруудын хоорондын зай нь хамгийн холдоо 2 цаг гаруй явна.

3-4 өөр зочид буудалд байрлана. Аяллын маршрутын дагуу тухайн орон нутагт байрлаад явна.

Стандартын дагуу групп аялалд 1 ахлагч 1 хөтөч байдаг. Энэ жишгээ барина. Манай хөтөчүүд аялал жуулчлалын салбарт 10 -аас дээш жил ажилласан туршлагатай, мэдлэгэтэй хүмүүс ажилдаг.

Хөтөч нийтийн тээврээр дагуулж газар үзүүлнэ. Өөрсдийн төлөвлөгөөтэй хүмүүс өөрсдийхөөрөө байж болно. тусгай сонирхолоор өөр үзвэр үзэж болно. Тийзийг манайхаас захиалж авч өгөх боломжтой.

Тиймээ, ногоон дугаартай хууль ёсны зөвшөөрөлтэй японы жуулчин тээврийн унаа явна. Энэ нь аюулгүй эрсдэлгүй унаа байна.

Манай компанийн дугаар руу хандаж аяллын зөвлөхтэй аяллын гэрээ хийнэ. Түний дараа визэнд орно.

Аяллын гэрээ хийсний дараа төлбөрийн 10% төлнө. Виз гарсны дараа үлдэгдэл төлбөр төлнө.

Меню
Greenest Travel