Япон улсын КОЁО үзэх 4 хотын аялал

11 сарын 27 - 12 сарын 4 / МИАТ 2 талдаа


7 шөнө 8 өдөр / 3* одтой зочид буудал


Том хүн 5,990,000₮

6-12 настай хүүхэд /ор эзэлнэ/ - 4,990,000₮

2-5 настай хүүхэд /ор эзлэхгүй/ - 3,600,000₮

Өрөөнд ганцаар байрлах - нэмж 1,000,000₮

shibuya cross
Өдөр 1

Улаанбаатар - Нарита - Токио

Аяллын эхний өдөр Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр өглөөний 05:00 цагт цуглана.

OM501 дугаартай МИАТ компанийн онгоц 08:55 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна.

Хилээр гарсны дараа Японы аяллын компанийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад Токио хотын хамгийн алдартай галт тэрэгний өртөө болох   Шибүяад ирнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон өдөрт 3 сая хүн зорчдог уулзвар гарцыг харан их хотын орчин тойронтой танилцана. Түүний дараа зочид буудалдаа ирж байрлан амарна.

Хоол: өдөр /онгоц/
odaiba tokyo
Өдөр 2

Токио хот

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй .

(Унаа, хоолны үйлчилгээ байхгүй ч хөтөч үйлчлэх тул нийтийн тээвэрт сууж үзэх, худалдаа хийх зэрэг чөлөөт маягаар цагийг өнгөрүүлээрэй).    

Чөлөөт өдрөөр дараах үзвэрийн тасалбар захиалж болно. Төлбөрийг нэмэлтээр төлнө.   

1.Гэрлийн арт музей

2.Диснейлэнд

3.Шибүяа Скай

4.Аквариум

5.Лааны тосон музей гэх мэт.

Хоол: Өглөө
sky tree tower
Өдөр 3

Токио хот - Айчи муж

Өглөөний цай зочид буудалд ууна. Үүний дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Токио хотын аялалд явна. Аяллын эхний газар бол Скай Три цамхгийн 350 метрийн өндөрт 50 секундэд гарна.

Дараа нь Токио хотын төв галт тэрэгний  буудалтай танилцаж зурагаа даруулаад дараа нь Японы эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэн үзэж хотын бизнесийн төвөөр зугаална.

Энэ өдөр Айчи аймаг  руу явна.

Хоол: Өглөө, Өдөр
fushimi inari
Өдөр 4

Айчи - Киото - Осака

Өглөөний цай зочид буудалдаа уугаад дараа нь Япон улсын эртний нийслэл Киото хот руу аялна. Киото хотын аяллаар Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энд цагаан будааны бурхан /эд баялаг арвижуулдаг/ Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг.

Дараа нь  Киото хотын алдартай Тофүкүжи сүм үзнэ. Орой Осака хотын Дотонбори гудамжаар аялна. Оройдоо зочид буудалдаа  байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр
golden temple
Өдөр 5

Осака - Киото

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Киото хотын алдартай Алтан сүм үзнэ. Мөн намрын Коёо буюу агч модны үзэсгэлэнт улаан өнгийг үзэж зурагаа даруулна.

Дараа нь Киото хотын  Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гэйшагийн гудамжаар аялна. /Энд өөрийн хүсэлтээр кимоно түрээсэлж өмсөж болох ба захиалгыг өмнө нь өгнө. Зардлыг өөрсдөө төлнө. Ойролцоогоор өдрийн түрээс нь бүх өмсгөлтэйгөө 4000 – 10000 иен орчим байна./. Орой зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр,
nara city
Өдөр 6

Осака - Нара - Яманаши

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Нара хот руу явах ба Японы анхны нийслэл Нара хотын Буддын тэргүүн гол сүм болох Тодайжи сүм үзнэ.  Энэ сүм 752 онд байгуулагдсан бөгөөд бурхдын ариун амьтан болох буга олноороо байдгаараа алдартай.

Үүний дараа  Японы халуун рашаантай зочид буудалд ирж  байрлан амарна. Японы халуун рашаан нь алжаал ядаргаа тайлж арьс залуужуулдаг.

Хоол: Өглөө, Өдөр,
fuji koyo
Өдөр 7

Яманаши - Нарита

Өглөөний цай зочид буудалд ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд  Готэнба аутлетийн том худалдааны төвд очно. 210 гаруй брэндийн дэлгүүрүүд төвлөрсөн аутлетэд таксгүй худалдан авалт хийх боломжтой.

Үүний дараа Фүжи уулын алдартай таван том нуурын нэг Юнескод бүртгэгдсэн Кавагүчи нуур руу явна. Энэ нуурын Оиши цэцэрлэгт хүрээлэн нь цэцэгсийн хамт Фүжи уулыг бүтнээр нь оруулан  зураг даруулах алдартай газар юм.

Орой Наритад зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр,
airport
Өдөр 8

Нарита - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалд уугаад өрөөгөө 09:30 цагт хүлээлгэж өгнө.

Үүний дараа ачаагаа шалгаад Нарита нисэх онгоцны буудал руу шатал автобусаар 15 минут яваад бууна. Онгоцны бүртгэл 11:40 цагаас эхлэх ба энэ хугацаанд дэлгүүр орж болно.

Нислэг 14:40 цагт, Улаанбаатарт 19:15 цагт бууна. Аялал энэ хүртэл үргэлжлээд дуусна.

Хоол: Өглөө
cost
Аяллын зардалд багтсан

•Онгоцны нислэг 2 талдаа

•Зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах зардал. Өглөөний цай Япон маягийн хоолнууд байна. Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлтээр 1,000,000₮ төлнө.

•Аяллын автобусны үйлчилгээ - албан ёсны зөвшөөрөгдсөн ногоон дугаартай 

•Төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар

•Хөтөлбөрт орсон хоолнууд

•Монгол хэлтэй хөтөч-орчуулагч, тайлбарлагч

•Японы визний хураамж - туршлагатай компанийн мэдүүлэг

•Гэнэтийн ослын гадаад аяллын даатгал

Аяллын зардалд багтаагүй

•Хөтөлбөрт ороогүй хоол

•Аяллын хугацаанд нэмэлтээр захиалах ундаа, алкохолны төрлийн уух зүйлс

•Хөтөлбөрт ороогүй нэмэлтээр захиалах үзвэрийн тасалбар

Меню
Greenest Travel