
Улаанбаатар - Нарита - Чиба
Аяллын эхний өдөр Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр өглөөний 05:00 цагт цуглана.
OM501 дугаартай МИАТ компанийн онгоц 08:55 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна.
Хилээр гарсны дараа Японы аяллын компанийн хөтөчтэй уулзан автобусаар Чиба хотод байрлах далайн эргийн халуун рашааны зочид буудал руу явна. Ойролцоогоор 2 цаг орчим явах ба 17:30 цагийн үед халуун рашааны зочид буудалд байрлан амарна. Оройн хоол буфетээр буудалдаа иднэ.







