Шинэ он гаргах аялал

12 сарын 27 - 1 сарын 3 / МИАТ 2 талдаа


7 шөнө 8 өдөр / 3* одтой зочид буудал


Том хүн 5,990,000₮

6-12 настай хүүхэд /ор эзэлнэ/ - 4,990,000₮

2-5 настай хүүхэд /ор эзлэхгүй/ - 3,600,000₮

Өрөөнд ганцаар байрлах - нэмж 1,000,000₮

onsen day
Өдөр 1

Улаанбаатар - Нарита - Чиба

Аяллын эхний өдөр Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр өглөөний 05:30 цагт цуглана.

OM501 дугаартай МИАТ компанийн онгоц 08:55 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна.

Хилээр гарсны дараа Японы аяллын компанийн хөтөчтэй уулзан автобусаар Чиба хотод байрлах далайн эргийн халуун рашааны зочид буудал руу явна. Ойролцоогоор 2 цаг орчим явах ба 18:00 цагийн үед халуун рашааны зочид буудалд  байрлан амарна. Оройн хоол буфетээр буудалдаа иднэ.

Хоол: өдөр /онгоц/ Орой
cruise inside
Өдөр 2

Чиба - Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө.

Энэ өдөр Чиба хотод байдаг Камогава далайн амьтадын аквариум үзнэ. Мөн Нокогири уулан дээр гарч Жигокүнозоки гэдэг газар очиж Японы байгалийн сайхныг харна.

Дараа нь усан онгоцонд сууж Чиба мужаас Канагава муж руу 11км буюу 40 орчим минут далайгаар аялна. Усан онгоцноос буугаад автобусаар энэ өдөртөө Фүжи уул байдаг Яманаши мужид очиж зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр
winter fuji
Өдөр 3

Яманаши муж - Нагано муж

Өглөөний цайны дараа товлосон цагтаа цуглараад автобусаар  Фүжи уулын алдартай таван том нуурын нэг Юнескод бүртгэгдсэн Кавагүчи нуур руу явна. Энэ нуурын Ойши цэцэрлэгт хүрээлэн нь цэцэгсийн хамт Фүжи уулыг бүтнээр нь оруулан  зураг даруулах алдартай газар юм.

Үдээс хойш Готэнба аутлетийн том худалдааны төвд очно. 210 гаруй брэндийн дэлгүүрүүд төвлөрсөн аутлетэд таксгүй худалдан авалт хийх боломжтой. Орой Нагано мужийн зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр
ski resort
Өдөр 4

Нагано муж - Токио

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараа нь өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусаар Японы Нагано муж руу явна. Энэ өдөр Хакуба тосгонд байрладаг Японы хамгийн алдартай том хэмжээний цаны баазуудын нэг, 1998 оны Нагано өвлийн Олимп болсон тус газар 10:00 – 14:30 цаг хүртэл гулгана. (Хувцас хэрэглэл түрээс болон лифтний төлбөр тусдаа )

Дараа нь Японы уламжлалт халуун рашаан спа-д орно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж залуужуулдаг. Орой Токио хотын зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр
free day tokyo
Өдөр 5

Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй .

(Унаа, хоолны үйлчилгээ байхгүй ч хөтөч үйлчлэх тул нийтийн тээвэрт сууж үзэх, худалдаа хийх зэрэг чөлөөт маягаар цагийг өнгөрүүлээрэй).       

Хоол: Өглөө,
tokyo city tour
Өдөр 6

Токио

Өглөөний цай зочид буудалд ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Токио хотын аялалд явна. Аяллын эхний газар бол Асакүса дүүрэгт байдаг шинто шашны эртний Буддын Сэнсожи сүмд очно.  Энэ сүмийн эргэн тойронд дэлгүүр  худалдаа, мөн Японы соёлын өв уламжлалтай холбоотой бэлэг дурсгал их байна.

Дараа нь Скай Три цамхгийн 350 метрийн өндөрт 50 секундэд гарна.

Мөн Токио хотын нэртэй Гинза дүүрэгт очиж Юникло дэлгүүрт зочилно.  Худалдан авалт хийсний дараа зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр,
last day
Өдөр 7

Токио - Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө.

Үүний дараа өдөрт хэдэн сая хүн зөрдөг уулзвар гарцтай Токио хотын хамгийн нэртэй Шибүяа галт тэрэгний буудалд очно. Энд Хачико нохойны хөшөө болон хоол, худалдааны дэлгүүр, мол маш их байдаг их хөл хөдөлгөөнтэй газар юм.

Дараа нь Одайба арал руу явна. Тус арал нь хиймэл арал бөгөөд орчин үеийн цогц архитектур, үзвэр үйлчилгээ, дэлгүүр худалдаа гэх мэт аялал жуулчлалын алдартай газар юм.

Орой Нарита ОУ-ын нисэх онгоцны буудлын зочид буудалд байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр,
back
Өдөр 8

Нарита - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалд уугаад өрөөгөө 09:30 цагт хүлээлгэж өгнө.

Үүний дараа ачаагаа шалгаад Нарита нисэх онгоцны буудал руу шатал автобусаар 15 минут яваад бууна. Онгоцны бүртгэл 12:30 цагаас эхлэх ба энэ хугацаанд дэлгүүр орж болно.

Нислэг 15:30 цагт, Улаанбаатарт 20:30 цагт бууна. Аялал энэ хүртэл үргэлжлээд дуусна.

Хоол: Өглөө

Аяллын зардалд

•Онгоцны нислэг 2 талдаа - МИАТ

•Зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах зардал. Өглөөний цай Япон маягийн хоолнууд байна. Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлтээр 1,000,000₮ төлнө.

•Аяллын автобусны үйлчилгээ - албан ёсны зөвшөөрөгдсөн ногоон дугаартай 

•Төлбөртэй үзвэр, үйлчилгээний хөлс

•Хөтөлбөрт орсон хоолнууд

•Монгол хэлтэй хөтөч-орчуулагч, тайлбарлагч

•Японы визний хураамж - туршлагатай компанийн мэдүүлэг

•Гэнэтийн ослын гадаад аяллын даатгал

Аяллын зардалд багтаагүй

•Хөтөлбөрт ороогүй хоол

•Аяллын хугацаанд нэмэлтээр захиалах ундаа, алкохолны төрлийн уух зүйлс

Меню
Greenest Travel