нүүр зураг

Грийнэст Трэвел

ИХ АЯЛЖ, ИХИЙГ МЭДЭРЬЕ

Аяллын төрөл

Мэдээллийн булан

1
Аутбаунд аялал

Эхний аялал замдаа гарлаа.

Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш анхны групп аяллын захиалгаа авч Япон улсад монгол аялагчдаа аялуулхаар дагуулан явсан. Бид 6 шөнө 7 өдрийн тусгай аяллын маршрутаар Токио хот, Фүжи уул, Хаконэ зэрэг Япон улсын аялал жуулчлалын нэртэй газруудаар амжилттай аялуулаад ирлээ.

5 сарын 3
1
Инбаунд аялал

Япон улсаас ирсэн зочидоо хүлээж авлаа.

Монгол улсад аялахаар ирсэн Япон жуулчдаа хүлээн авч аяллын үйлчилгээ үзүүллээ. Нийт 4 шөнө 5 өдрийн аялалд Монгол орны талаар танилцаж аялан цагийг зугаатай сайхан өнгөрүүллээ. Энэхүү аялалд оролцсон хөтөч тайлбарлагч, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстэй талархаж байна.

5 сарын 24
Photo
Нийгмийн хариуцлага

Байгальд ээлтэй үйл ажиллагаа.

Грийнэст трэвел ХХК нь Блокчейн Эко Парк ХХК- тай хамтран аяллын ашиг орлогоос аялагч нартаа зориулж мод тарьж төгөл үүсгэх зорилготой ажиллахаар гэрээ байгууллаа. Анхны зорилтот модны тоогоор захиалгаа өгч модны үйл явцаа хянах үйлчилгээг Трийлингс апликейшнээр дамжуулан авахаар бүртгүүллээ. Байгальд бага зэрэг ч гэсэн хувь нэмрээ оруулж хүчил төрөгчийг бий болгох эхний ажил маань эхэлж байгаад баяртай байна. Цаашдын үр дүнгийн талаар мэдээлэл оруулах болно.

5 сарын 31
first tree
Нийгмийн хариуцлага

Грийнэст трэвел ХХК анхны 20 мод суулгалаа.

"Грийнэст Трэвел" ХХК Налайх дүүргийн 5-р хороонд хэрэгжиж буй "Орших Хүрээлэн" ойжуулах төслийн хүрээнд байгууллагын нэрийн төгөлд 3 настай, 30 см орчим өндөртэй 20 ширхэг шинэс мод суулгав. Энэхүү 20 га талбайд нийт 30,000 мод тарьж ургуулах зорилттой төсөл одоо 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 15,000 мод тарьсан байна.

"Грийнэст Трэвел" цаашид зохион байгуулах аялал бүрээс мод суулгаж, энэ ногоон санаачилгаа тогтмол үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.

"Их аялж, ихийг мэдэрье"

6 сарын 25
visa photo
Аутбаунд

Японы виз мэдүүлгийн хураамж 2026.07.01-нээс шинэчлэгдэнэ.

Японы Элчин Сайдын Яамны цахим хуудсанд, 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн консулын үйлчилгээний хураамж шинэчлэгдэх тухай мэдээлсэн байна. Виз (мэдүүлэг 6-р сарын 30-наас, eVISA 6-р сарын 29-ний 17:00 цагаас хойш):

  • Энгийн нэг удаагийн виз: 71,000₮ → 357,000₮+VFS визний төвийн үйлчилгээний хураамж
  • Олон удаагийн виз: 143,000₮ → 714,000₮+VFS визний төвийн үйлчилгээний хураамж
  • Дамжин өнгөрөх виз олголтыг зогсооно.

Эх сурвалж: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/consulfee_00001.html

6 сарын 25
giveaway
АУТБАУНД

SUPER GIFT GIVEAWAY-ийн азтанууд тодорлоо!

Манай компанийн 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах Фүжи уулын авиралтын аяллыг сурталчлах, мөн аялагч дагагчаа нэмэх зорилгоор нэг сарын хугацаатай зарласан "Greenest Travel Super Gift Giveaway" уралдаан амжилттай өндөрлөж, гурван азтан тодорлоо. Энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, бүх болзлыг ханган азаа сорьсон азтнууд маань өнөөдөр биечлэн хүрэлцэн ирж, шагналаа гардан авлаа.

🏆 ШАГНАЛЫН ЭЗЭД:

  • 🥇 1-р байр: Apple Watch Series 11
  • 🥈 2-р байр: AirPods Pro 3
  • 🥉 3-р байр: Tokyo Disneyland-ийн тасалбарын эрх

"Greenest Travel Super Gift Giveaway" аянд идэвхтэй хамрагдаж, өрсөлдсөн, дэмжсэн та бүхэндээ бид чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн энэ завшаанд шагналыг спонсорлосон ICase Accessories shop дэлгүүрийн хамт олон болон манай аяллуудыг сурталчлах ажилд байнга дэмжин, хамтран ажилладаг Томоко танд онцгой талархал илэрхийлье.

2026.08.22
forum
Нийгмийн хариуцлага

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026

2026 оны 8 дугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болсон "Төв Азийн III дугаар Органик Форум ба Экспо – 2026" арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллах түнш болж "Грийнэст Трэвел" ХХК оролцлоо.

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоо уялдуулан бид энэхүү форумд дэмжлэг үзүүлж, оролцсондоо баяртай байна.

2026.09.04

Асуулт, Хариулт

Аялагч нараас ирдэг түгээмэл асуултуудын жишээнээс

Аяллын компани нь аялагчдынхаа визний материалыг бүрдүүлэх тал дээр хариуцан ажиллана. Орон орны визний шалгуур, бүрдүүлэх материал тус бүрдээ өөр тул аяллын зөвлөхөөс зөвлөгөө авсны дараа зөв бичиг баримтаа бүрдүүлж мэдүүлнэ.

Нислэгийн суудал болон зочид буудлын өрөө хадгалсан захиалгын торгууль тухайн байгууллагын журмын дагуу хугацаа зааснаар шийдэгдэнэ. Аяллын компанитай гэрээ байгуулахдаа цуцлалтын нөхцөлийг сайн ойлгосон байх ёстой.

Групп аялалд явах бол хатуу нөхцөлтэй нислэгтэй аяллын өдөр тогтсон байдаг. Энэ аялалд нийт бүх зардлыг оруулж өгнө. Онгоцны нислэг 2 талдаа, ланд сервис тухайн орны аяллын компанийн үйлчилгээ буюу зочид буудал, тээвэр, үзвэр, хоол гэх мэт. Мөн аяллын компаниас виз мэдүүлдэг тул визний хураамж, аяллын даатгалыг бодож бүх зардлыг оруулна. Мэргэжлийн аяллын компани ихэвчлэн бүх зардлыг оруулсан байдаг.

Аяллын зардлаас аялагчдадаа зориулж дараах хөнгөлөлт үзүүлнэ. 1. Гэр бүл 2. Байгууллага хамт олон 3. Өндөр настан 4. Аяллаа эрт төлөвлөж гэрээ хийсэн хөнгөлөлт гэх мэт байна.

Аяллын зөвлөхтэй холбогдоод хүссэн үйлчилгээгээ авч болно.

Аяллын компанийн гэрээний дагуу сондгойрсон тохиолдолд 2 хүний төлөх өрөөг ганцаараа эзэмшиж байгаа тохиолдолд төлөх шаардлага үүсдэг. Гэхдээ аяллын компани групп бүрдүүлж байгаа үед хүмүүсээ 2-оор өрөөнд байрлуулах тал дээр борлуулалтаа хийнэ.

Хүн хүний сонирхлын түвшин өөр байдаг ч яагаад аяллын компаниуд аялагчдын хэрэгцээ хүсэлтийг хангаж ажиллаж байна гэвэл үйлчилгээ авна гэдэг нь өөрөө давуу тал болдог. Хэдийгээр аяллын хөтөлбөр бүх зүйл цаанаасаа цагийн дагуу зохион байгуулагдах нь чөлөөтэй хувиараа аялж байгаа хүнээс илүү завгүй байдаг ч аяллын зардал, цаг хугацааг хэмнэж, тухайн орны мэдээлэл туршлагыг илүүтэй олж авдаг. Мөн аюулгүй байдлыг хариуцагч аяллын компани шуурхай мэдээлж эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

Ажлын цаг

Даваа-Баасан

09:00 - 18:00


Меню
Greenest Travel