
Гадаад аялал
Грийнэст Трэвел
ИХ АЯЛЖ, ИХИЙГ МЭДЭРЬЕ
Аяллын хөтөлбөр
Японы аялал
Туршлага
Аяллын төрөл
Мэдээ
Мэдээллийн булан

Эхний аялал замдаа гарлаа.
Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш анхны групп аяллын захиалгаа авч Япон улсад монгол аялагчдаа аялуулхаар дагуулан явсан. Бид 6 шөнө 7 өдрийн тусгай аяллын маршрутаар Токио хот, Фүжи уул, Хаконэ зэрэг Япон улсын аялал жуулчлалын нэртэй газруудаар амжилттай аялуулаад ирлээ.
Япон улсаас ирсэн зочидоо хүлээж авлаа.
Монгол улсад аялахаар ирсэн Япон жуулчдаа хүлээн авч аяллын үйлчилгээ үзүүллээ. Нийт 4 шөнө 5 өдрийн аялалд Монгол орны талаар танилцаж аялан цагийг зугаатай сайхан өнгөрүүллээ. Энэхүү аялалд оролцсон хөтөч тайлбарлагч, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстэй талархаж байна.

Байгальд ээлтэй үйл ажиллагаа.
Грийнэст трэвел ХХК нь Блокчейн Эко Парк ХХК- тай хамтран аяллын ашиг орлогоос аялагч нартаа зориулж мод тарьж төгөл үүсгэх зорилготой ажиллахаар гэрээ байгууллаа. Анхны зорилтот модны тоогоор захиалгаа өгч модны үйл явцаа хянах үйлчилгээг Трийлингс апликейшнээр дамжуулан авахаар бүртгүүллээ. Байгальд бага зэрэг ч гэсэн хувь нэмрээ оруулж хүчил төрөгчийг бий болгох эхний ажил маань эхэлж байгаад баяртай байна. Цаашдын үр дүнгийн талаар мэдээлэл оруулах болно.
Грийнэст трэвел ХХК анхны 20 мод суулгалаа.
"Грийнэст Трэвел" ХХК Налайх дүүргийн 5-р хороонд хэрэгжиж буй "Орших Хүрээлэн" ойжуулах төслийн хүрээнд байгууллагын нэрийн төгөлд 3 настай, 30 см орчим өндөртэй 20 ширхэг шинэс мод суулгав. Энэхүү 20 га талбайд нийт 30,000 мод тарьж ургуулах зорилттой төсөл одоо 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 15,000 мод тарьсан байна.
"Грийнэст Трэвел" цаашид зохион байгуулах аялал бүрээс мод суулгаж, энэ ногоон санаачилгаа тогтмол үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
"Их аялж, ихийг мэдэрье"

Японы виз мэдүүлгийн хураамж 2026.07.01-нээс шинэчлэгдэнэ.
Японы Элчин Сайдын Яамны цахим хуудсанд, 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн консулын үйлчилгээний хураамж шинэчлэгдэх тухай мэдээлсэн байна. Виз (мэдүүлэг 6-р сарын 30-наас, eVISA 6-р сарын 29-ний 17:00 цагаас хойш):
- Энгийн нэг удаагийн виз: 71,000₮ → 357,000₮+VFS визний төвийн үйлчилгээний хураамж
- Олон удаагийн виз: 143,000₮ → 714,000₮+VFS визний төвийн үйлчилгээний хураамж
- Дамжин өнгөрөх виз олголтыг зогсооно.
Эх сурвалж: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/consulfee_00001.html

SUPER GIFT GIVEAWAY-ийн азтанууд тодорлоо!
Манай компанийн 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах Фүжи уулын авиралтын аяллыг сурталчлах, мөн аялагч дагагчаа нэмэх зорилгоор нэг сарын хугацаатай зарласан "Greenest Travel Super Gift Giveaway" уралдаан амжилттай өндөрлөж, гурван азтан тодорлоо. Энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, бүх болзлыг ханган азаа сорьсон азтнууд маань өнөөдөр биечлэн хүрэлцэн ирж, шагналаа гардан авлаа.
🏆 ШАГНАЛЫН ЭЗЭД:
- 🥇 1-р байр: Apple Watch Series 11
- 🥈 2-р байр: AirPods Pro 3
- 🥉 3-р байр: Tokyo Disneyland-ийн тасалбарын эрх
"Greenest Travel Super Gift Giveaway" аянд идэвхтэй хамрагдаж, өрсөлдсөн, дэмжсэн та бүхэндээ бид чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн энэ завшаанд шагналыг спонсорлосон ICase Accessories shop дэлгүүрийн хамт олон болон манай аяллуудыг сурталчлах ажилд байнга дэмжин, хамтран ажилладаг Томоко танд онцгой талархал илэрхийлье.

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026
2026 оны 8 дугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болсон "Төв Азийн III дугаар Органик Форум ба Экспо – 2026" арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллах түнш болж "Грийнэст Трэвел" ХХК оролцлоо.
Байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоо уялдуулан бид энэхүү форумд дэмжлэг үзүүлж, оролцсондоо баяртай байна.

2026.11.01-нээс Японы татваргүй худалдааны журам өөрчлөгдөнө!
1. Буцаан олгох журам гэж юу вэ?
2026 оны 10-р сарын 31 хүртэл үйлчлэх татваргүй худалдааны журмаар гадаад жуулчин зэрэг эрх бүхий худалдан авагчид татваргүй дэлгүүрт хэрэглээний татвараас худалдан авах үедээ чөлөөлөгдөж, барааг татвар ороогүй (10% ороогүй)үнээр авч байсан.
Харин 2026 оны 11-р сарын 1-нээс хойш хийсэн худалдан авалтад "Буцаан олгох журам" үйлчилнэ. Энэ журмаар бараа Японоос гарч буйг нисэх онгоцны буудал эсвэл далайн боомтод гааль шалгаж баталгаажуулсны дараа хэрэглээний татвартай тэнцэх дүнг буцаан олгоно.
- Худалдан авагч татваргүй дэлгүүрээс барааг татвартай үнээр худалдан авна.
- Японоос гарахдаа гаалийн шалгалт хийлгэсний дараа хэрэглээний татвартай тэнцэх дүнг буцаан олгоно.
<Японоос гарах үеийн гаалийн шалгалт>
- Татварын чөлөөлөлт авахын тулд Японоос гарахдаа заавал гаалийн шалгалтад орох ёстой. Худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор нисэх онгоцны буудал эсвэл далайн боомтод байрлах татварын чөлөөлөлтийн терминалд (киоск эсвэл цахим терминал) паспортоо үзүүлж, шалгалтаа дуусгана.
- Паспортоо үзүүлсний дараа терминал гаалийн үзлэг шаардлагатай эсэхийг харуулна:
- Үзлэг шаардлагагүй бол (НОГООН) гаалийн шалгалт дуусна.
- Үзлэг шаардлагатай бол (УЛААН) татваргүй авсан бараагаа гаалийн үзлэгийн цэгт авчирч шалгуулна.
- ※Зорчигч ихтэй томоохон нисэх онгоцны буудлуудад (Нарита, Ханэда, Кансай, Чүбү, Фукуока, Шин-Читосэ, Наха) терминалаас гадна Visit Japan Web-ээр онлайнаар бүрдүүлэлт хийж болно. Үүнийг олон улсын нислэгийн гарах танхимд энэ зорилгоор тусгайлан тавьсан Wi-Fi бүхий бүсэд (аюулгүй байдлын шалгалт хүртэлх хэсэгт) хийнэ.
- Visit Japan Web-ийн дэлгэрэнгүй: https://services.digital.go.jp/en/visit-japan-web/
<Гаалийн шалгалтын байршил>
- Татварын чөлөөлөлтийн терминал болон гаалийн үзлэгийн цэг нь нисэх онгоцны буудал, далайн боомт бүрийн олон улсын гарах танхимд, ачаа тээш тушаахаас өмнөх хэсэгт байрладаг.
<Гаалийн шалгалтын талаарх анхааруулга>
- Терминалд паспортоо үзүүлэх үед татваргүй авсан бүх бараа тань биед тань байх ёстой. Иймээс ачаа тээшээ тушаасны дараа бүрдүүлэлт хийх боломжгүй. Мөн бүрдүүлэлт хийх зорилгоор агаарын тээврийн компанид тушаасан ачаагаа буцааж авах боломжгүй.
- Гаалийн шалгалтыг (үзлэг шаардлагатай бол үзлэгийг оролцуулан) онгоцонд суух (усан онгоцонд гарах) бүрдүүлэлтээс өмнө дуусгах шаардлагатай. Иймээс нисэх буудал, боомтод хангалттай эрт ирээрэй. Цаг хүрэлцэхгүй болох зэрэг өөрийн шалтгаанаар шалгалтаа орхивол гаалийн шалгалтыг дуусаагүй гэж үзнэ. Татварын чөлөөлөлтийн бүрдүүлэлтэд цаг хүрэлцээгүйгээс нислэгтээ сууж чадаагүй бол агаарын тээврийн компани ч, гааль ч нөхөн төлбөр олгохгүй.
- Дотоодын нислэгээс олон улсын нислэгт дамжин Японоос гарах бол Японоос гарах (эцсийн хөөрөх) нисэх буудалдаа бүрдүүлэлтээ хийнэ.
- Японоос гарч, гадаадын боомтуудаар дамжаад Японд буцаж ирдэг круз хөлгөөр аялсны дараа Японоос дотоодын нисэх буудлаас агаараар гарах бол ("fly & cruise" маршрут) Японоос гарах нисэх буудалдаа бүрдүүлэлтээ хийнэ.
- Гаалийн шалгалт нь нэг удаагийн худалдан авалт (баримт гэх мэт) тус бүрээр хийгдэнэ. Нэг баримтад багтсан барааны нэг нь л танд байхгүй бол тухайн баримтын бүх бараа гаалийн шалгалт (татварын буцаан олголт) авах эрхгүй болно.
- Хүнс, ундаа зэрэг татваргүй авсан барааныхаа бүгдийг эсвэл нэг хэсгийг гарахаасаа өмнө хэрэглэчихсэн бол татварын чөлөөлөлтийн бүрдүүлэлт хийх хэрэггүй. Харин хэрэглэсэн тухайгаа гаалийн лангуун дээр гаалийн ажилтанд мэдэгдэнэ.
- Гаалийн шалгалт давсан барааг хойшлуулалгүй Японоос гаргах ёстой. Гаргаагүй тохиолдолд чөлөөлөгдсөн хэрэглээний татвартай тэнцэх дүнг нөхөн гаргуулж, хариуцлага хүлээлгэнэ.
<Татваргүй худалдааны бараа> ※2026 оны 11-р сарын 1-нээс
- Нэг дэлгүүрээс нэг өдөрт хийсэн худалдан авалтын нийт дүн татвар оруулахгүйгээр 5,000 иенээс дээш бол хамаарна.
- Худалдан авсан барааг Японоос гаргах ёстой.
- Алт, цагаан алтны гулдмай болон хэрэглээний татвараас чөлөөлөгдсөн бараа хамаарахгүй.
- Барааны тоо хэмжээ нь Японоос гарахдаа өөрөө биедээ авч гарах боломжтой хэмжээгээр хязгаарлагдана.
- Хэрэглээний барааны тусгай савлагааг халах боловч хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг Японд хэрэглэсэн бол гаалийн шалгалт (татварын буцаан олголт) авах боломжгүй.
- Буцаан олгох журам нэвтрэхээс өмнөх (2026 оны 10-р сарын 31 хүртэлх) журмаас ялгаатай өөрчлөлтүүдийг хуудсан дээрх хүснэгтэд үзүүлсэн.
2. Татваргүй дэлгүүрт үзүүлэх бичиг баримтын өөрчлөлт
2026 оны 11-р сарын 1-нээс хойш хийсэн худалдан авалтад татваргүй дэлгүүрт үзүүлэх шаардлагатай бичиг баримт өөрчлөгдөнө. Дэлгэрэнгүйг хуудсан дээрх хүснэгт болон "Аялагчдад: Татваргүй бараа худалдан авах эрхтэй хүмүүсийн жагсаалт" PDF-ээс үзнэ үү.
3. Хэрэглээний татвартай тэнцэх дүнгийн буцаан олголт
Буцаан олголтыг татваргүй дэлгүүр бүр өөрөө эсвэл тухайн дэлгүүрээс гэрээ байгуулсан буцаан олголтын үйлчилгээ үзүүлэгч хийнэ. Дэлгэрэнгүйг татваргүй дэлгүүрээс шууд лавлана уу.
4. Түгээмэл асуулт
Буцаан олгох журмын талаар аялагчдад зориулсан асуулт хариултыг бэлтгэсэн: https://www.mlit.go.jp/kankocho/tax-free/page01_000001_00027.html
5. Бусад мэдээлэл, лавлах материал
Хуудсан дээр аялагчдад зориулсан товхимлыг япон, англи, хятад (хялбаршуулсан ба уламжлалт), солонгос хэлээр өгсөн. Мөн "Татваргүй барааны өөрчлөлт", "Татваргүй бараа худалдан авах эрхтэй хүмүүсийн жагсаалт" гэсэн PDF материалууд бий.
Аялалтай холбоотой
Асуулт, Хариулт
Аялагч нараас ирдэг түгээмэл асуултуудын жишээнээс
Аяллын компани нь аялагчдынхаа визний материалыг бүрдүүлэх тал дээр хариуцан ажиллана. Орон орны визний шалгуур, бүрдүүлэх материал тус бүрдээ өөр тул аяллын зөвлөхөөс зөвлөгөө авсны дараа зөв бичиг баримтаа бүрдүүлж мэдүүлнэ.
Нислэгийн суудал болон зочид буудлын өрөө хадгалсан захиалгын торгууль тухайн байгууллагын журмын дагуу хугацаа зааснаар шийдэгдэнэ. Аяллын компанитай гэрээ байгуулахдаа цуцлалтын нөхцөлийг сайн ойлгосон байх ёстой.
Групп аялалд явах бол хатуу нөхцөлтэй нислэгтэй аяллын өдөр тогтсон байдаг. Энэ аялалд нийт бүх зардлыг оруулж өгнө. Онгоцны нислэг 2 талдаа, ланд сервис тухайн орны аяллын компанийн үйлчилгээ буюу зочид буудал, тээвэр, үзвэр, хоол гэх мэт. Мөн аяллын компаниас виз мэдүүлдэг тул визний хураамж, аяллын даатгалыг бодож бүх зардлыг оруулна. Мэргэжлийн аяллын компани ихэвчлэн бүх зардлыг оруулсан байдаг.
Аяллын зардлаас аялагчдадаа зориулж дараах хөнгөлөлт үзүүлнэ. 1. Гэр бүл 2. Байгууллага хамт олон 3. Өндөр настан 4. Аяллаа эрт төлөвлөж гэрээ хийсэн хөнгөлөлт гэх мэт байна.
Аяллын зөвлөхтэй холбогдоод хүссэн үйлчилгээгээ авч болно.
Аяллын компанийн гэрээний дагуу сондгойрсон тохиолдолд 2 хүний төлөх өрөөг ганцаараа эзэмшиж байгаа тохиолдолд төлөх шаардлага үүсдэг. Гэхдээ аяллын компани групп бүрдүүлж байгаа үед хүмүүсээ 2-оор өрөөнд байрлуулах тал дээр борлуулалтаа хийнэ.
Хүн хүний сонирхлын түвшин өөр байдаг ч яагаад аяллын компаниуд аялагчдын хэрэгцээ хүсэлтийг хангаж ажиллаж байна гэвэл үйлчилгээ авна гэдэг нь өөрөө давуу тал болдог. Хэдийгээр аяллын хөтөлбөр бүх зүйл цаанаасаа цагийн дагуу зохион байгуулагдах нь чөлөөтэй хувиараа аялж байгаа хүнээс илүү завгүй байдаг ч аяллын зардал, цаг хугацааг хэмнэж, тухайн орны мэдээлэл туршлагыг илүүтэй олж авдаг. Мөн аюулгүй байдлыг хариуцагч аяллын компани шуурхай мэдээлж эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
Холбоо барих
Ажлын цаг
Даваа-Баасан
09:00 - 18:00



